Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчлэгдсэн: 2025 оны 01-р сарын 01

FILEMARKET.MN-г ашиглаж эхлэснээр та энэхүү үйлчилгээний нөхцөлийг бүрэн уншиж, ойлгож, хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

1Ерөнхий нөхцөл

FILEMARKET.MN ("платформ") нь иргэд болон байгууллагуудад дижитал контент (файл, темплэйт, хичээл болон бусад бүтээгдэхүүн) борлуулах, худалдан авах боломж олгодог онлайн зах зээл юм.

Энэхүү нөхцөл нь платформыг ашиглах бүх хэрэглэгчид ("та") болон агуулга нийлүүлэгч ("зарагч")-д хамаарна.

Платформ нь нөхцөлийг өөрчлөх эрхтэй бөгөөд өөрчлөлт орсон тохиолдолд бүртгэлтэй хэрэглэгчдэд имэйлээр мэдэгдэнэ.

2Бүртгэл ба хэрэглэгчийн үүрэг

Платформд бүртгүүлэхдээ дараах зүйлийг баталгаажуулна:

  • Зөвхөн нэг бүртгэл үүсгэх
  • Оруулсан мэдээлэл үнэн зөв байх
  • Нууц үгийн аюулгүй байдлыг өөрөө хариуцах
  • Бүртгэлдээ хийгдсэн бүх үйлдэлд хариуцлага хүлээх

Бүртгэлийн мэдээлэл алдагдсан бол info@filemarket.mn-д нэн даруй мэдэгдэнэ үү.

3Зарагчийн нөхцөл

Файл байршуулагч нь дараах нөхцөлийг дагаж мөрдөх үүрэгтэй:

  • Зөвхөн өөрийн бүтээсэн эсвэл борлуулах эрхтэй файл байршуулах
  • Зохиогчийн эрхийн хуулийг дагаж мөрдөх
  • Файлын тайлбар, нэрийг үнэн зөвөөр оруулах
  • Худалдан авагчдын мэдээллийг нууцад хадгалах

4Хориотой үйлдэл

Дараах агуулга байршуулах хатуу хориглож нэвтрэх эрхийг бүр мөсөн хаана.:

Зохиогчийн эрх зөрчсөн контент
Хортой код, вирус агуулсан файл
Бэлгийн харьцааны болон насанд хүрэгчдийн контент
Хуурамч, буруу мэдээлэл агуулсан файл
Улс төрийн болон шашны маргаан өдөөх
Хувийн мэдээлэл задруулах файл

5Орлогын хуваарь ба төлбөр

  • Орлогийг тухайн өдөртөө зарагчийн дансанд шилжүүлнэ
  • Дансны мэдээлэл буруу бол орлого олгогдохгүй тул дансны мэдээллээ IBAN-ны хамт оруулах
  • Буцаалт хийгдсэн тохиолдолд орлого хасагдана

6Бүртгэл хаах

Дараах нөхцөлд платформ таны бүртгэлийг анхааруулалтгүйгээр хаах эрхтэй:

  • Дүрэм, нөхцөл удаа дараа зөрчсөн
  • Зохиогчийн эрх зөрчсөн нь баталгаажсан
  • Хуурамч мэдээллээр бусдыг хохироосон
  • Хортой контент байршуулсан
  • Платформын системд халдах оролдлого хийсэн

Та өөрийн бүртгэлийг профайл хуудаснаас хэдийд ч устгах боломжтой.

7Холбоо барих

Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асуулт, санал гомдлоо дараах хаягаар илгээнэ үү:

info@filemarket.mn